Шууд Chart

“LEVEL-UP” хөтөлбөрийн нээлт Булган аймагт боллоо

2025-02-11 17:09:54

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдын санхүүгийн суурь мэдлэгийг сайжруулах Level-UP хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр Булган аймагт зохион байгуулагдаж байна.

Нээлтийн ёслолд УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т. Цэрэнбадрал, БЕГ-ын НТБХ-ийн дарга Ц. Баясгалан, Булган аймгийн Засаг даргын орлогч О. Ундрах, Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхгэрэл нар оролцож байгаа бөгөөд “Санхүүгийн боловсрол-миний амьдралд” панел хэлэлцүүлгийг зохион байгуулж, мөнгийг зөв удирдах арга зам, зарцуулахаас өмнө хуримтлуулах, санхүүгийн хариуцлага, ёс зүйтэй байхын ач холбогдлын талаар хэлэлцүүллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд тус хөтөлбөр хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургуулиудын 300 гаруй суралцагч, багш, удирдах ажилтны төлөөлөл оролцож байна. Оролцогч суралцагчдын дунд санхүүгийн боловсролын суурь мэдлэг, ойлголтоо сорьсон цахим сорилго зохион байгуулж, амжилттай оролцсон суралцагчдад номын багц, хадгаламж нээх эрх бэлэглэлээ.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“LEVEL-UP” хөтөлбөрийн нээлт Булган аймагт боллоо  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй