![](/uploads/202502/news/thumb/19c00aabbc9e6227aef0de9da97335a3_x3.jpg)
ССАЖЗЯ нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг хоёрдугаар сарын 16-22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг соёлын биет бус өвийн 7 ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаа юм.
Иргэдийн ая тухыг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулна. Мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын арга хэмжээнд биечлэн оролцох боломжтой. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа болно.
”Монгол нүүдэлчин” өвлийн фестивалийг энэ сарын 16-22-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна | ||
Үзсэн: 181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.