Шууд Chart

Онгоц яагаад тэнгэрт цагаан мөр үлдээдэг вэ

2025-02-13 09:22:34

Цэлмэг хөх тэнгэрээр нисэж байгаа онгоц цагаан зураас үлдээн нисэж байгааг та харсан уу. Хэсэг хугацааны дараа онгоцны зам бүдгэрч, агаарт алга болдог.

Онгоцны үлдээсэн цагаан судал нь үнэндээ хиймэл үүл юм. Тэдгээрийг мэргэжилтнүүд конденсацийн зам гэх нь бий.

Онгоцны хөдөлгүүр нь машины хөдөлгүүрийн нэгэн адил утаа ялгаруулдаг. 10 километр түүнээс дээш өндөрт нисэж яваа онгоцноос гарах халуун утаа нь хүйтэн агаар буюу 40 хэмээс  хүйтэн агаартай тулгарах үед усны уур өтгөрч мөсөн талст болж харагдахуйц цагаан судал үүсгэдэг байна.

Энэхүү өтгөрүүлсэн усны уур болон мөсөн талстуудын холимог нь тэнгэрт харагдах үүл шиг замуудыг үүсгэдэг байна.

Нийтэлсэн: О.Ундармаа

Онгоц яагаад тэнгэрт цагаан мөр үлдээдэг вэ  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй