Шууд Chart

"Мазаалай-2025" олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний шилдэг сийлбэр тодорчээ

2025-02-13 09:27:48

Монголын говь цөлд цөөн тоогоор амьдардаг, улаан номын нэн ховордсон амьтны жагсаалтад бүртгэгдсэн Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг олшруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлах тухай” 437 дугаар тогтоолыг баталсан.

Мөн Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхээр 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд "Мазаалай" Олон улсын мөсөн сийлбэрийн уралдааныг 2024 оноос эхлэн зохион байгуулж буй бөгөөд хоёр дахь удаагийн уралдаан энэ оны 01 дүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрсөн.

Тус уралдаанд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНЧУ, БНПУ, Малайз, Мексик, Якут зэрэг улс орнуудын шилдэг 28 уран бүтээлчийн урласан нарийн хийцлэл бүхий шилдэг бүтээл, мөсөн сийлбэрийг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хүрээнд олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Биеийн тамир спортын хороо

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Мазаалай-2025" олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний шилдэг сийлбэр тодорчээ  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй