![](/uploads/202502/news/thumb/30410cd1a91b7d74ab4901aab59417f6_x3.jpg)
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр айлчлан ирж, хотол олноороо шинэлэн золгох мөч ойртсоор. Яг энэ цаг үед ерөөл дүүрэн баяраа сэтгэл тэнүүн угтахаар айл бүр идээний дээдийг хоймроо залахаар бэлтгэл ажлаа базаадаг.
Гэвч амар хялбар аргаар мөнгө олох сэдэлтэй зарим хүмүүс иргэдийн бэлтгэсэн чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн буузыг хууль бусаар авах тохиолдол цөөнгүй гарч байна.
Тухайлбал, хоёрдугаар сарын 4-ний өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 үхрийн мах алдагдсан байна”, хоёрдугаар сарын 7-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг авч шалгахад 1 хонины ууц, 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан хэргийг тус тус шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлсан хэрэг бүртгэгдлээ | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.