
2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 02 дугаар сарын 24-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хоёрдугаар сарын 14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө -20-25 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 15,19-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15,19-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 25-30 хэм, бусад хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 18485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.