
Саримс буюу саримсаг нь сонгинын төрлийн ургамал юм. Хүн саримсыг 7000 жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглээд зогсохгүй өвчний эсрэг эм болгон хэрэглэж ирсэн. Тийм учраас саримсны найрлагад ордог бодисууд нь элдэв бактери вирусийг устгадаг бөгөөд өөрийн найрлагадаа А, В, С бүлгийн амин дэм олон төрлийн ургамлын даавар фермент микро элементийг агуулсан байдаг.
• Хамар битүүрч шархиран шингэн зүйл гоожоод байвал сайтар шүүсэн саримсны шүүс дусааж гавар түрхдэг.
• Хоолой өвдөж улайсан үед саримсны шүүсийг давстай устай хольж хандлаад хоолойгоо зайлдаг.
• Цусны даралт ихсэх, судас хатуурсан үед өдөр бүр гурван хумс саримс идвэл илаарьшдаг. Саримс нь судас өөхжин хатуурахаас сэргийлдэг юм.
• Цагаан мах эргэвэл дөрвөн хумс саримс нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовуурь аажим арилна.
• Чихнээс булаг гоожвол цагаан лууван, саримсны шингэрүүлсэн шүүсийг холиод маш сайн шүүж өдөрт гурван удаа дусаана.
• Идээтэй шарханд саримс тавьж боохоос гадна, шүүсээр нь шавшвал түргэн эдгэрдэг.
• Хатги, идээ татах шинжтэй шарханд гавар, саримс, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол амархан эдгэрнэ.
• Ууц нуруугаар өвдөхөд дөрвөн хумс саримсыг жижиглэж даавуунд боон няцалж шүүсэнд нь норсон уг даавуугаар унтахын өмнө нуруу, ууцаа арчиж, үрнэ. 10 хоног ингэж үрэхэд өвчин арилдаг.
• Балчир хүүхдийн энгэрээс хэд хэдэн хумс саримс зүүж ханиаднаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг.
• Ханиад хүрвэл бүтэн том саримс, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагыг уудаг.
• Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс саримсыг зажлалгүй буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавьдаг.
• Гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед хоёр грамм саримсны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утдаг.
Саримс нь судас өөхжин хатуурахаас сэргийлдэг... | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.