Шууд Chart

“Улаанбаатар” өвлийн наадам нээлтээ хийлээ

2025-02-16 10:09:02

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатар" өвлийн наадмыг амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Өвлийн наадам “Скай ресорт” цанын баазад нээлтээ хийлээ.

 

Өвлийн наадмын гол зорилго Монгол улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд оршино. Наадмын үеэр олон сонирхолтой тэмцээн, уралдаан зохион байгуулагдана.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Улаанбаатар” өвлийн наадам нээлтээ хийлээ  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй