Шууд Chart

Өвлийн явган алхалтын фестиваль эхэллээ

2025-02-16 11:56:07

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран өвлийн алхалтын фестивалийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. “Улаанбаатар” өвлийн алхалтын фестиваль нээлтээ хийлээ.

Энэхүү фестиваль нь Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыгхөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилготой юм.

Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны 30 орчим төлөөлөгч болон 10 аймгийн 300 гаруй алхагчид оролцож байна. Явган алхагчид маань Олон улсын хүүхдийн Найрамдал төв- Жавхлант өртөө маршрутаар 10 км замаар алхах юм.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Өвлийн явган алхалтын фестиваль эхэллээ  
Үзсэн: 464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй