
Mөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд төгрөгийн хадгаламж 4.6 их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.1 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 83.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 33.4 тэрбум төгрөгөөр буурчээ.
Төгрөгийн хадгаламж 2025 оны нэгдүгээр сарын эцэст 21.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.1 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 18.9 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.8 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. Харин валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 18.1 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 94.8 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ | ||
Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.