Шууд Chart

НИТХ-ын тэргүүлэгчид "Улаанбаатар-2040" хөгжлийн төлөвлөгөөг танилцуулах уулзалтаа Багануур дүүргээс эхэлж байна

2025-02-17 11:05:07

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдрөөс эхэлж өөр өөрийн тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулах юм. Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах уулзалт өнөөдөр Багануур дүүргээс эхэлж байна.

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн.  Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс хойш 6 удаа төлөвлөсөн байдаг.  Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн. 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

НИТХ-ын тэргүүлэгчид "Улаанбаатар-2040" хөгжлийн төлөвлөгөөг танилцуулах уулзалтаа Багануур дүүргээс эхэлж байна  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй