Шууд Chart

Улаанбаатар хотод 268 нийгмийн ажилтан хүүхдийн төлөө ажиллана

2025-02-17 15:49:51

Монгол Улсад анх удаа хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилготой хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан сум, хорооны нийгмийн ажилтан энэ сараас эхлэн ажиллахаар болсон.

Өнөөдрийн байдлаар орон нутагт 426, нийслэлд 163 улсын хэмжээнд нийт 589 нийгмийн ажилтан сонгогдон, ажлын гараагаа эхлэхэд бэлэн болжээ.

Нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургалт өнгөрсөн долоо хоногт орон нутагт болсон. Өнөөдөр (02-р сарын 17) Улаанбаатар хотод нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургалт эхэллээ.

Улаанбаатар хотод нийт 268 нийгмийн ажилтан ажиллахаас 163 томилогдоод байна. 16 мянга хүртэл хүн амтай хороонд нэг нийгмийн ажилтан ажиллах бол 16-22 мянган хүн амтай хороонд хоёр, 22 мянгаас дээш хүн амтай хороонд 3 нийгмийн ажилтан ажиллана.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Улаанбаатар хотод 268 нийгмийн ажилтан хүүхдийн төлөө ажиллана  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй