Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж, үйлчилгээний төв байгуулна

2025-02-17 16:50:45

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж, үйлчилгээний төв байгуулна.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгаад байна.

Тухайлбал, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж, үйлчилгээний төвийг шинээр байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг баталжээ.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ингэж ярилаа.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн энэ оны анхны хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хэлэлцлээ. 


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж, үйлчилгээний төв байгуулна  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй