Шууд Chart

Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Завхан аймагт ажиллажээ

2025-02-17 17:31:19

Завхан аймгийн Сонгино, Нөмрөг сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа болон ариун цэврийн байгууламжийн ашиглалттай танилцлаа. Тус сумдын боловсролын байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг 2 дугаар ээлжээр “Сантех Увс” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд ашиглалт маш сайн, ашиглалтад орсноос хойш эвдрэл гэмтэл гараагүй, цэцэрлэг, сургуулийн зүгээс жижиг засваруудаа хийж хэвшсэн байна.

Харин Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2012 онд ашиглалтад орсон ариун цэврийн байгууламж өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй байна. Шугамыг ил болгож засварлах зөвлөмж өглөө. Тус барилга цууралт өгсөн тул засвар үйлчилгээ шаардлагатай байна.

 

Тус сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөл сайн. Сургуулиуд гүйцэтгэлийн үнэлгээнд II түвшинд үнэлэгдсэн, Сонгино сум 17 багш үнэлгээнд хамрагдсанаас 14 багш урамшуулал авч байгаа бол Нөмрөг сумын сургуулиас үнэлгээнд хамрагдсан багш нар 100 хувь урамшуулал авч байна. Сургуулиудын ширээ сандлыг шинэчлэх шаардлага үүссэн байна. Нөмрөг сумын цэцэрлэг зориулалтын бус байртай тул стандартын шинэ байр хэрэгтэй тухай удирдлагууд танилцуулжээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Завхан аймагт ажиллажээ  
Үзсэн: 355 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй