
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өнгөрсөн 1 дүгээр сарын байдлаар 203.7 тэрбум төгрөг болов. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 97 тэрбум төгрөгөөр өслөө. Тусламж үйлчилгээний нийт зардал 275.9 тэрбум төгрөг болж, 73.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчид 1 дүгээр сарын байдлаар 2.4 сая болж, өмнөх оныхтой харьцуулахад 79.8 мянгаар буурлаа. Шимтгэлийг нь улсын төсвөөс хариуцсан иргэд 94.4 мянгаар цөөрсөн нь үүнд голлон нөлөөлсөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
ЭМДС-гийн орлого 97 тэрбум төгрөгөөр нэмэгджээ | ||
Үзсэн: 234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.