
2023 - 2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson” хөтөлбөр нэвтэрсэн. Энэ хичээлийн жилээс 5-7дүгээр ангийнхан англи хэлний хичээлээ 100 хувь уг хөтөлбөрийн дагуу судалж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-12 дугаар ангийг үе шаттай энэ хөтөлбөрт хамруулна.
Иймээс хөтөлбөрийн шинэчлэлүүд байнга хийгдэж, багш сурагчдад илүү өгөөжтэй байлгахад анхаардаг байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч " IEDC- Pearson partner Mongolia" -гийн захирал М.Найдалмаа хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр болон албаны хүмүүст мэдээлэл хийсэн.
2300 англи хэлний багш бэлтгэсэн, хөтөлбөрийн шинэчлэлээр мастер багшийн модуль цуврал сургалтаар багш нарыг нэмж бэлтгэх, хосолмол сургалтын заах арга зүйн сургалтыг зохион байгуулах, шинэ төгсөгчдийг чадавхжуулах, багш нарын түвшин тогтоох, ахиулах, бататгах сургалтуудад хамруулах ажээ. Учир нь тус байгууллагын судалгаагаар багш нарын 70-с дээш хувь нь англи хэлний дундаас доош түвшинтэй байна гэж гарчээ. Үүн дээр үндэслэн багш нарын хэлний түшинг сайжруулах сургалт, сурагчдын түвшин тогтоох шалгалт зэрэг шат дараалсан арга хэмжээг тус байгууллагатай хамтран хийхээр боллоо. Мөн англи хэлний хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн тухайд “Pearson” хөтөлбөрт үндэслэн явуулахаар бодлого төлөвлөлтийг чиглүүлэхээр тогтов.

2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан англи хэлний хичээлээ “Pearson” хөтөлбөрөөр үзнэ | ||
Үзсэн: 269 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.