
Хүлэмжийн аж ахуйг дэмжин хөгжүүлж, хүн амыг жилийн туршид шинэ ургацын ногоогоор тогтвортой хангахад анхаарч ажиллаж байна.
Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах бодлого зорилтын хүрээнд сүүлийн 2 жил гаруй хугацаанд хүлэмжийн аж ахуй эрхлэлт дунджаар 2.5 дахин нэмэгдсэн байна.
Энэ дотроо зуны хүлэмжийн тариалалт 3 дахин, өвлийн хүлэмжийнх 2 дахин нэмэгджээ.
Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүнсний хангамжийн асуудлыг сүлжээ бүрт нь дэмжихэд анхаарч, зөвхөн тариаланчид төдийгүй тээвэрлэлт, хадгалалт, борлуултад нь дэмжлэг үзүүлж, зээл олгож байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ярьж байна.
Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах хүрээнд хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг 270 гектар хүртэл нэмэгдүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, зооринд хадгалах, хатаах, хөлдөөх, нөөшлөх бага, дунд оврын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг дэмжих, хүнсний сав, баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа юм.
Хүн амыг жилийн турш шинэ ургацын ногоогоор хангахад анхаарч ажиллаж байна | ||
Үзсэн: 214 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.