Шууд Chart

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна

2025-02-18 10:47:49

Засгийн газраас 2023-2028 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаа зохион байгуулж байгаа юм.

Энэ фестивал соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх замаар үндэсний брэнд, өвлийн эвэнт бий болгох, гадаад улсаас зочлон ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ингэж ярилаа.

“Монгол” нүүдэлчин өвлийн фестивал энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Өртөөчилсөн хэлбэрээр хийж байгаа фестивалийн үеэр иргэд олон нийт мөсөн сурын болон мөсөн шагайн харваа, морь, нохой чарга зэрэг өвлийн спортод оролцох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, уламжлалт идээ ундааны амталгаат үзэсгэлэн худалдаагаар саатах боломжтой юм.


Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна  
Үзсэн: 236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй