
Монголын Хүүхдийн Өвлийн VIII Наадам Улаанбаатар хот болон Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж байна. Өвлийн спортыг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, өсвөр үеийнхэнд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадам хоёр жил тутам зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ удаагийн наадам “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор явагдаж буй бөгөөд спортын 8 төрөлд 546 өсвөрийн тамирчин хурд, авхаалж самбаагаа сорин, 478 медалийн төлөө өрсөлдөж байна. Спортын наадам нь зөвхөн медаль, шагналын төлөө бус, өөрийгөө ялан дийлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх, шинэ найз нөхөдтэй болох зэрэг олон талын үнэ цэнтэй билээ.
Монголын Хүүхдийн Өвлийн VIII Наадамд 546 өсвөрийн тамирчин өрсөлдөж байна | ||
Үзсэн: 286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.