Шууд Chart

Тариат сумын ЕБС-д 2021 оноос хойш Хоол зүйч ажиллаж байна

2025-02-18 11:20:25

Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оноос хойш Хоол зүйч ажиллаж байна.

Тариат сумын сургуульд 14 бүлгийн 390 гаруй хүүхэд "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагддаг.

Үүнээс гадна энэ сумын Мөрөн баг, Хангай, Цахир сумдаас дотуур байранд 120 гаруй хүүхэд байрлан суралцдаг.

Эдгээр хүүхдэд өдөрт 3 удаа цай, хоолоор үйлчилж байна.

Архангай аймгийн Тариат сумын Хоол зүйч н.Эрдэнэчимэг ингэж ярилаа.

Тэрбээр ШУТИС-ийг Нийтийн хоолны технологич, инженер мэргэжлээр төгсөж, 4 дэх жилдээ ажиллаж байна.


Тариат сумын ЕБС-д 2021 оноос хойш Хоол зүйч ажиллаж байна  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй