Шууд Chart

“Алтан базер” сугалаат барилдаан гурван сард эхэлнэ

2025-02-18 13:21:25

Монголын Үндэсний Бөхийн холбооны шинэ хэлбэрийн барилдаанууд болох “Алтан базер” сугалаат барилдаан гурав болон  10 дугаар  сард болно. Харин  “Алтан цом”-ын барилдаан хоёр жилд нэг удаа зохион байгуулагдагдаж байгаа бөгөөд  энэ оны 10 сараас эхлэх хуваарьт төлөвлөгөөнд оржээ.

Дээрх шинэлэг барилдаанууд дээр нэмэгдэн үзэгчдийн санал асуулгаар тодруулан оролцуулах шилдэг багуудын барилдааныг таван сард 4 удаа зохион байгуулж, аварга багийг тодруулна.

Энэхүү барилдааныг МҮБХ-той хамтран “Тэнүүн Энтертаймент” ХХК зохион байгуулах бөгөөд МҮБХ-ны ЕНБДарга Т.Түмэндэмбэрэл, менежер С.Гантөр нартай тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэсайхан “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Алтан базер” сугалаат барилдаан гурван сард эхэлнэ  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй