
Цахилгаан, дулааны үнийг ямар үндэслэлээр хэдэн хувиар нэмэгдүүлсэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үзэж байна.
Тэрбээр УИХ-ын чуулганы завсарлагаар 15 аймагт ажиллаж иргэд сонгогчидтой уулзалт хийжээ.
Энэ үеэр иргэд эрчим хүч цахилгаан дулааны үнийн нэмэгдлийг голлон хэлж, ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байгааг шүүмжилсэн байна.
Тэр дундаа аж үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэр болон өрхийн аж ахуй эрхлэгчид хаалгаа барихад хүрч, ажилгүйдэл үнийн хөөрөгдөл сөрөг нөлөө үзүүлж байгааг хэлжээ.
Иймээс Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний үндэсний хороонд цахилгаан, дулааны үнийн асуудлаар хандаж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын яриаг сонсгоё.
С.Ганбаатар: Цахилгаан, дулааны үнийг ямар үндэслэлээр хэдэн хувиар нэмсэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.