CNN агентлагийн мэдээлснээр Исламын экстремист бүлэглэлийнхэн Их Британийн иргэн, тусламжийн байгууллагын ажилтан Дэвид Хэйнзийг хэрцгийгээр хөнөөж буй бичлэгээ интернэтэд тавьсан байна. ISIS буюу Сири, Иракт лалын улс байгуулсан гэж өөрсдийгөө зарлаад буй Суннитийн зэвсэгт бүлэглэлийнхэн Хэйнзийн толгойг тасдсан үйлдлээ "Америкийн холбоотнуудад илгээх мессеж" хэмээн мэдэгджээ. Үүнээс өмнө тэд Америк сэтгүүлч Жэймс Фоли, Стивен Сотлоф нарыг мөн л хэрцгийгээр хөнөөсөн юм.
Исламын босогчид Австралийн иргэдийг эгнээндээ элсүүлж байгаатай холбоотойгоор тус улс террорист халдлагын сэрэмжлүүлгийн түвшнээ нэмэгдүүлээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт Сирид, магадгүй бусад улсуудад экстремист бүлэглэлийнхэнд агаараас цохилт өгөх ажиллагааг холбоотнуудтайгаа хамтарч системтэйгээр явуулна гэж мэдэгджээ. Сири болон Ирак дахь тогтворгүй байдлыг далимдуулан хүч нөлөөгөө нэмэгдүүлсэн Суннитийн зэвсэгт бүлэглэл нь Ойрхи Дорнодын энх тайван байдалд хамгийн их аюул занал учруулж буй бүлэглэлүүдийн нэг болоод байгаа бөгөөд Аль-Кайдагаас ч илүү зохион байгуулалттай, мөнгө ихтэй гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Исламын босогчид Их Британийн иргэнийг хэрцгийгээр хөнөөв | ||
Үзсэн: 1615 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.