Шууд Chart

Үхрийн мах нэг килограмм нь дунджаар 19680 төгрөгийн үнэтэй байна

2025-02-19 12:11:36

Нийслэлийн статистикийн хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16511 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19680 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19680 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.1 хувиар буурч 22570 төгрөгийн дундаж үнэтэй байна.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Үхрийн мах нэг килограмм нь дунджаар 19680 төгрөгийн үнэтэй байна  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй