Шууд Chart

1072 хувьцаатай иргэдэд цагаан сараас өмнө 100 мянган төгрөг олгоно

2025-02-19 12:10:15

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "1072 хувьцааны ногдол ашгийг олгох асуудлыг хэлэлцэж байна. Цагаан сарын өмнө 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал мэдээллээ.

Тэрээр "Эрдэнэс Таван толгойн компанийн ТУЗ одоо хуралдах гэж байна. Сая Засгийн газрын хуралдаан дээр ногдол ашиг олгох танилцуулга хийсэн. Одоо ТУЗ хуралдаад, үлдсэн хэсгийн хоёр хуваах шийдвэр гаргах байх. Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард 100 гаруй мянган төгрөг олгоно. Иргэдэд ногдол ашиг олгох нөөц бололцоо бүрэн бий. Ногдол ашиг хуваах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Эцсийн шийдвэрийг ТУЗ хуралдаж шийдвэрлэнэ. 2024 оны цэвэр ашгийн 84 орчим хувь нь ногдол ашиг болж тараагдана. 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

1072 хувьцаатай иргэдэд цагаан сараас өмнө 100 мянган төгрөг олгоно   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-02-20 09:24
Улиралд 1.0саяыг өгөөчээ, тийм боломж байгаа ш дээ, дээгүүрээ хулгайлж хусалахаа болиочээ, ард түмэн ядуурадд туйлдаа хүрлээ,
оюун гэрэл [127.0.0.xxx] 2025-02-19 12:47
12 сард хувьцаанйй мөнгө ёрөөсөө ороогүй л байна

Бидэнтэй нэгдээрэй