Шууд Chart

АНУ ОХУ-ын эсрэг хоригоо чангатгалаа

2014-09-15 14:25:16

АНУ-ын Засгийн газар ОХУ-ын томоохон банкууд, батлан хамгаалах болон эрчим хүчний салбарын компаниудын эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа. Энэ нь Оросыг Украйнд цэргийн интервенци хийж байна гэж үзэж буй барууныхны хамтарсан арга хэмжээний нэг хэсэг болж байна. Талууд Украйны зүүн хэсэгт гал зогсоох тохиролцоонд хүрээд байгаа ч нөхцөл байдал тун эгзэгтэй байгааг шинжээчид онцлож байгаа юм. Харин ОХУ-ын гадаад хэргийн яам Америкийн шинэ хоригийг "дахин нэг дайсагнасан алхам" боллоо хэмээн шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа мөн анхааруулжээ.

Өнгөрсөн баасан гарагт шинэ хоригийг хэрэгжүүлж эхэлснээр АНУ-ын иргэд Оросын хамгийн том банк болох Сбербанкинд 30 өдрөөс урт хугацаагаар зээл өгөх боломжгүй болж байна. Хориг арга хэмжээ түүнчлэн хойд хөршийн батлан хамгаалах, технологийн салбарын томоохон компани болох Ростех-ийг "онилжээ". Үүнээс гадна Оросын засгийн газрын өндөр албан тушаалтнууд, Украйн дахь босогчдын удирдагчид нийлсэн 100 хүнд Европын Холбоо визний хориг тавих, хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ аваад байна.  Ямартай ч Украйнд энх тайван тогтоох тал дээр бодитой ахиц гарсан тохиолдолд ОХУ-ын эсрэг хоригийг зөөлрүүлэх боломжтой гэж АНУ болон Европын Холбооны удирдлагууд мэдэгдээд байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

АНУ ОХУ-ын эсрэг хоригоо чангатгалаа  
Үзсэн: 2136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй