"Gmail"-ийн таван сая хаяг, тэдгээрийн нууц үгийг багтаасан жагсаалтыг өнгөрсөн лхагва гарагт Оросын Биткоин форумд тавьсан байна. Олон сая нэвтрэх нэр, нууц үгийг хэн олж авсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд "Google"-ийн зүгээс серверүүдэд нь халдсан тохиолдолд гараагүй, тэдгээр нь яг жинхэнэ эсэх нь ч тодорхойгүй байгаа гэж мэдэгдсэн талаар CNN мэдээлэв. Гэхдээ компанийн зүгээс мэйл хаягийнх нь мэдээлэл алдагдсан хүмүүсийн хаягийг түр хаахаар шийдвэрлэжээ.
Гэхдээ тодорхой линкээр орж, цахим хаягтаа эргэн нэвтрэх зааварчилгааг хэрэглэчдэдээ өгсөн байна. "Google" үүнээс гадна илүү нууцлал сайтай нууц үг ашиглаж, хоёр алхамт баталгаажуулалт зэрэг нууцлалын нэмэлт функцуудыг хэрэглэхийг хэрэглэгчдэдээ зөвлөжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Gmail"-ийн таван сая нууц үгийг хулгайлжээ | ||
Үзсэн: 1901 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.