
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Сүхбаатар дүүргийн тэмцээн болж нийслэлийн тэмцээнд оролцох шилдгүүдээ шалгаруулсан байна. Сүхбаатар дүүргийн 20 хороо тус бүрээс хоёр тамирчин оролцож, хурд хүч, хараа, цэц мэргэнээ сорилоо.
Шүүгчээр Монголын Үндэсний Мөсөн шагайн холбооны дэд тэргүүн Б.Угтахбаяр, Хошой мэргэн спортын мастер Д.Ууганбаяр, Үлэмж дархан мэргэн, спортын мастер Г.Ганбаатар нар ажиллалаа. Мөсөн шагайн харваа нь манай ард түмний өнө зууны түүхтэй, Монгол эрчүүдийн авхаалж самбаа, түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болж уламжлан өвлөгдсөн байна. Цаашид уг спортыг сэргээн хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, харваачдыг бэлтгэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулахад зорилготой аж.
Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорчээ | ||
Үзсэн: 256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.