Шууд Chart

Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа

2025-02-20 11:10:44

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нөхцөл байдал болон хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээтэй танилцах, гомдол гаргасан нэр бүхий иргэдтэй уулзах зорилгоор өчигдөр тус ангид ажиллалаа.

Тус хаалттай анги нь хоригдогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор 17 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг энэ онд шинээр хүлээн авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн 2024 оны байдлаар давхардсан тоогоор 1080 хоригдогч, хоригдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан бөгөөд үүнээс 49,8 хувь нь эрүүл мэндийн даатгал  төлөөгүйгээс үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал нэмэгдэх шалтгаан болж байгаа, эмийн хамааралтай  хоригдогчийн тоо нэмэгдсэн зэрэг мэдээллийг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн дарга, хурандаа С.Ганбат өглөө.  

 

 

ХЭҮК нь зорилтот бүлгийн эрхийг хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаардаг. Энэ хүрээнд Комиссын дарга Д.Сүнжид тус ангид хоригдож буй өсвөр насны хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, жирэмсэн хоригдогч болон өсвөр насны хоригдогчдод онцгой анхаарал хандуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухай бүрд, цаг алдалгүй үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж байхыг зөвлөв.

ХЭҮК нь тус хяналт шалгалтаар Цагдан хорих байр, ангийн нэгдсэн эмнэлэг, өмгөөлөгч болон мөрдөн байцаагчид хоригдогч нартай уулзалт хийх хэсгийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцаж, шаардлагатай баримт материалыг татан авч, дүн шинжилгээ хийж, Комисст гаргасан гомдлын мөрөөр хоригдогч нартай ганцаарчилсан уулзалт зохион байгууллаа.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комисст Цагдан хорих 461 дүгээр ангиас  2022 онд 167, 2023 онд 275, 2024 онд 332 хоригдогч гомдол, мэдээлэл ирүүлсэн бөгөөд Комисс нь хоригдогч нартай сард 2 удаа тогтмол биечлэн уулзаж гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийг танилцуулж, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, референт С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг, Б.Тэргэл нар ажиллалаа.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй