
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцсон асуудлаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "ШЕЗ-ы 2022 оны 39 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам батлагдсан. Шүүхээр шийдэгдэж буй шийдвэрүүд ил тод байршдаг. Гэхдээ зарим мэдээлэл нууцлалтай байх ёстой. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэдтэй холбоотой шүүхийн шийдвэр мэдээллийн санд тавигдах ёстой. Хэрэв бусад төрлийн шүүхийн шийдвэртэй холбоотой шүүхийн шийдвэрийг байршуулж байгаа бол хувь хүний нууцыг хамгаалсан, эмзэг мэдээллийг хамгаалсан тодорхой хэмжээнд хэн болох нь танигдахааргүй зохион байгуулалт хийж энэ мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой.
Гэвч нэгэн төрийн бус байгууллагаас ХЭҮК-т гомдол ирсэн. 2024 оны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн хэргийн материалыг Шүүхийн шийдвэрийн мэдээллийн санд илээр байршуулсан. Үүнээс үүдэлтэй тухайн хохирогч хүүхэд дахиж хохирол учрах эрсдэл нэмэгдсэн. Гэмт хэргийн улмаас сэтгэлзүйн гэмтэл сэдрэх, хохирогч болох эрсдэлтэй байна гэх гомдол ирсэн. Энэ нь шалгалтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн цахим санд мэдээллийг оруулахдаа тухайн хохирогч иргэнийг хэн болохыг тогтоогдох нээлттэй байдлаар мэдээлэл байршуулсан учраас комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөлд албан тоот шаардлага хүргүүлсэнд. Энд мэдээллийг ил байршуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох, шүүхийн мэдээллийн санд орж байгаа нээлттэй байршуулж буй мэдээллийг холбогдох хяналтыг тавьж дүгнэлт хийхийг хүргүүлсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариу ирүүлэхдээ шүүхийн цахим санд оруулсан мэдээллийн 39 хувь нь буюу 100 мянга орчим мэдээллийг холбогдох журмын дагуу байршуулсан. Дээрх кэйсийг ил болгосон албан тушаалтанд хариуцлага тооцсон. Дараа нь үүсэж буй асуудал нь ШШГЕГ-ын харьяа хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлууд прокурорын зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхлүүлдэг. Нэр бүхий хорих анги прокурорын зөвшөөрөлгүй хоригдлоор хөдөлмөр эрхлүүлсэн. Иймд ХЭҮК-иос тухайн ангийн захирагчид хариуцлага тооцохыг шаардсаны дагуу шүүхээс хариуцлага тооцсон гэх хариу ирүүлжээ. Комиссын гишүүний шаардлага зөвлөмж өнгөрсөн оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна” гэлээ.
Г.Ууганбаатар: Нэр бүхий хорих анги прокурорын зөвшөөрөлгүй хоригдлоор хөдөлмөр эрхлүүлсэн | ||
Үзсэн: 165 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.