Шууд Chart

Орхон аймаг нөөцийн махаа ирэх сарын 15-наас борлуулж эхэлнэ

2025-02-20 15:35:12

Орхон аймаг нөөцийн махаа ирэх сарын 15-наас эхэлж борлуулна.

Үхрийн махны нэг кг-ын үнэ 12 мянган төгрөг, хонины мах нэг кг нь 10 мянга 300 төгрөгийн үнэ ханштайгаар худалдаанд гарах юм.

Харин ямааны махыг 8300 төгрөгийн үнэтэй борлуулна. Ингэхдээ махны 30 хувь нь яс, 70 хувь нь мах байхаар савлах шаардлагыг холбогдох газарт хүргүүлж, хяналт тавьж байна.

Өнөөдрийн байдлаар тус аймагт нэг кг үхрийн мах 18 мянган төгрөгийн ханштай байна. Нөөцийн махны үнийг хямд тогтоож өгснөөр дагаад үнэ ханш буурна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга н.Бат-Өлзий хэллээ.

Орхон аймгийн ард иргэд 3-6 дугаар сар хүртэлх хугацаанд хоол хүнсэндээ 800 гаруй тн мах хэрэглэдэг байна.

Тэгвэл энэ жил тухайн хэрэгцээнийхээ 25 хувийг буюу 200 орчим тн мах нөөцөлжээ.

Энэ нь мал тарга хүч автал хүрэлцэх нөөц гэж албаныхан үзжээ. 


Орхон аймаг нөөцийн махаа ирэх сарын 15-наас борлуулж эхэлнэ   
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй