Шууд Chart

Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад айлчилна

2025-02-21 09:53:56

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад Хэргийн Сайд Уинстон Питерс 2025 оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд 2013 оноос хойш хэрэгжиж буй өндөр түвшний айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна.  

Айлчлалын үеэр Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Яриа хэлэлцээний үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, тухайлбал эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцоно.  

Монгол Улс, Шинэ Зеланд Улстай 1975 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

 


Шинэ Зеланд Улсын Шадар Сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад айлчилна  
Үзсэн: 267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй