Шууд Chart

"Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна

2025-02-21 11:10:09

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, УИХ-ын гишүүн, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн дарга О.Батнайрамдал, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор "Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдааныг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Нэгдсэн хуралдаанаар “Хүнс хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин”, “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрхзүйн орчин” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Стандарт, хэмжил зүйн газар болон салбар бүрийн мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, мэргэжилтэн судлаачид оролцож байна.

“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” батлагдсанаар мэргэжлийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч стандартын хэрэгжилтийг хангуулахад өндөр ач холбогдолтой юм.

 


"Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй