
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Хуульд хотын зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, Ухаалаг хот буюу хотын хөгжилд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах, хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийн ил тод байлгах тухай тусгасан. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хархорум хотын төлөвлөлтийн үзэл баримтлал, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газраар батлуулах, эхний ээлжийн бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх шаардлага үүсээд буй.
Энэ хүрээнд салбар хоорондын уялдааг хангуулан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргах, үүрэг чиглэл өгөх зорилгоор “Шинэ Хархорум” хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо өнөөдөр (2025.02.21) төрийн ордонд хуралдлаа.
Хурлаар "Хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, тус хотод хэрэгжүүлэх байгаль экологийг сэргээж, мод тарих 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл арга хэмжээ, нисэх буудлын ТЭЗҮ, ундны усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа, төмөр замын судалгааны талаар хэлэлцлээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Шинэ Хархорум хотын эдэлбэр газарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн ажлын явцыг сонсож, хоттой холбоотой төсөл, арга хэмжээнүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхийг чиглэл болгов.
Н.Учрал: Шинэ Хархорум хотын төслүүдийг эрэмбэлж, эрчимжүүлнэ | ||
Үзсэн: 349 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.