Шууд Chart

Хямд үнэтэй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдан авахаас зайлсхийгээрэй

2025-02-22 11:07:50

Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан согтууруулах ундааны худалдан авалт борлуулалт нэмэгдэж буй. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн цахим сүлжээнд  онцгой албан татварын тэмдэггүй, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан эсэх нь тодорхой бус хямд үнэтэй хуурамч байж болзошгүй бараа бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан гэсэн зар мэдээлэл ихээр тавигдах боллоо.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэл болон орон нутгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан, борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4200 орчим хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж гар дээрээс архи согтууруулах ундааг худалдан борлуулсан 227 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 73 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн 4812 согтууруулах ундааг хурааж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн. 

Иймд иргэд та бүхэн цахим орчинд байршуулсан хямд үнэтэй, хуурамч байж болзошгүй бүтээгдэхүүнийг худалдан авч эд хөрөнгө, эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Хямд үнэтэй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдан авахаас зайлсхийгээрэй  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй