
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2025 оны хоёрдугаар сарын 22-ний 20 цагаас 2025 оны хоёрдугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндий, цас багатай газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2025 оны хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 24-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн | ||
Үзсэн: 365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.