Шууд Chart

“Монгол ур чадвар-2025" сургуулийн шатны уралдаан гурван үе шаттай явагдана

2025-02-23 09:32:52

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам”-ын дагуу Барилгын политехник коллежийн сургуулийн шатны ур чадварын уралдааны 2 дахь шалгаруулалт өчигдөр зохион байгуулагдсан.

Тус сургуулийн шатны ур чадварын уралдааныг 3 үе шаттай явагдаж байгаа аж. Түншлэлийн хүрээнд компани, байгууллагатай хамтран зохион байгуулсан нь суралцагч бүрийг оролцуулах боломж бүрдсэн давуу талтай юм.

“Монгол ур чадвар 2025” уралдааны сургуулийн шатыг элхийн ур чадварын уралдааны стандарт жишгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, чадварлаг ажиллах хүчнийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Барилгын политехник коллежийн II шатны уралдаанд 10 мэргэжлийн 110 суралцагч дараах мэргэжлийн чиглэлээр өрсөлдөж байна.

  • Барилгын засал чимэглэлчин
  • Барилгын өрөг угсрагч
  • Бетон арматурчин
  • Барилгын мужаан
  • Барилгын цахилгаанчин
  • Барилгын сантехникч
  • Гагнуурчин
  • Автомашины засварчин
  • Метал боловсруулах машины оператор /токарь, фрезер/
  • Халаалт, агааржуулалт хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин өрсөлдөж байна.

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Монгол ур чадвар-2025" сургуулийн шатны уралдаан гурван үе шаттай явагдана  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй