Шууд Chart

П.Алтанцэцэг: Төрөөс зохицуулдаг эмүүдийг нэг эх үүсвэрээс худалдан авна

2025-02-23 10:21:00

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь эмчилгээ, оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлж байгаа. Мөн  эрүүл мэндийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр эмийн зохицуулалтын үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх нэгдмэл зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭЭХХЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэг төрөөс зохицуулдаг эмүүдийг нэг эх үүсвэрээс худалдан авна талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар тогтоол, УИХ-ыян 38 дугаар тогтоол зэрэг эрх зүйнг бичиг баримтууд гарсан. Үүний үр дүнд бол иргэдэд санхүүгийн дарамт учруулдаг, мөн нэн ховор болон хүнд өвчний үед хэрэглэдэг. Төрөөс даадаг эмүүдийг Нэг эх үүсвэрээс буюу гадаадын өндөр чанартай эмийн үйлдвэрүүд болон олон улсын байгууллагаас төр өөрөө шууд худалдан авалт хийдэг болсон. Лиценз зөвшөөрлийн зохицуулалтын газар нь   эм эмнэлгийн хэрэгсэл импортлох ханган нийлүүлэх, тусгай зөвшөөрөл олгох, импорт экспортын мэдүүлэг олгох, эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Ер нь эмийн чанар аюулгүй байдалтай холбоотой хамгийн эхний нэг ажил бол бүртгэлийн процесс байдаг. Бүртгэж байна гэдэг нь баримт бичигт хяналт дүгнэлтийг хийгээд Монгол Улсын зах зээл дээр тухайн эм нь гарах зөвшөөрлийн өгч байна гэсэн үг. Мөн манай агентлагийн нэг шинэлэг хийж байгаа ажил бол цахим систем байгаа. Үүн дээр бол бид нар гааль татвар санхүү мэдээллийн нэгдсэн системтэй холбогдоод эмийг цувралын дугаараар мөшгөх олон улсын аргыг хэрэгжүүлж байгаа.

Ингэснээр эмийн үнийн зохицуулалтыг хийж болно. Мөн эмийг хэт үнийн хөөрөгдлөөс сэргийлнэ. Монгол Улсад бүртгэлгүй зөвшөөрөлгүй эм орж ирэхээс сэргийлнэ. Чанар аюулгүй байдалтай холбоотой энэ үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж иргэдэд сэрэмжүүлэг хүргэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь бас нэг сайн тал болж байна л даа. Иргэн эцсийн хэрэглэгчдэд очиж байгаа и-баримт дээр эмийн бүртгэлийн дугаар буюу бар код ч гэж нэрлэдэг тухайн иргэний болон тухайн эрүүл мэндийн байгууллагын хэрэглэж байгаа эм дээр байгаа эмийн хайрцаг дээр  байгаа цувралын дугаартай яг цав тохирч байх ёстой. Энэ сисмемийг бол бид хэрэгжүүлээд дуусах шатандаа явж байна” гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

П.Алтанцэцэг: Төрөөс зохицуулдаг эмүүдийг нэг эх үүсвэрээс худалдан авна  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй