Шууд Chart

Мөсний шагайн харвааны нийслэлийн аваргууд тодорчээ

2025-02-23 10:54:06

НИТХ, НЗДТГ, МҮМШХ хамтран Нийслэлийн Хангарьд цомын төлөөх иргэдийн дундах мөсний шагайн харвааны сургалт тэмцээн болон шигшээ тэмцээнийг 2 сарын 12- 22-ны хооронд зохион байгуулсан. Харваа тэмцээнд нийслэлийн 189 хорооны 378 иргэд оролцсон байна.  Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НЗДТГ-ын дарга Д.Амгалан нар шагналыг гардуулан өглөө.

Талын харвааны төрөлд

  • 1-р байрт СХД Буянцогт, Болдбаатар нар,
  • 2-р байрт БГД Ө.Очиржанцан, Баярсайхан,
  • 3-р байрт ХУД Б.Амарзаяа, Ганхуяг,
  • 4-р байрт Болдбаатар, Алтангэрэл,
  • 5-р байрт БГД Өлзийбат, Өлзийбат

Цуваа харааны төрөлд

  • 1-р байрт СХД Буянцогт,
  • 2-р байрт БГД Баярсайхан,
  • 3-р байрт БЗД Г.Ганбаатар,
  • 4-р байрт БЗД Б.Өлзийбаяр,
  • 5-р байрт ХУД Б.Болдбаатар нар тус тус шалгарлаа.

Багийн дүнгээр

  • 1-р байрт Сонгинохайрхан дүүрэг Хангарьд цом гардаж,
  • 2-р байрт Баянгол дүүрэг,
  • 3-р байрт Хан-Уул дүүрэг байр эзэллээ.
Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Мөсний шагайн харвааны нийслэлийн аваргууд тодорчээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй