
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаан сард зохион байгуулахаар нийслэлийн засаг дарга захирамж гаргажээ. Даншиг наадам 6 дугаар сарын 21, 22-нд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүйдолоон худагт болно. Наадмын хурдан морины уралдааныг Хүйдолоон худагт, харин үндэсний болон буриад, өвөрмонгол бөхийн барилдаан, цам харайх ёслол тэргүүтэй шашны зан үйлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд, сур, шагайн харвааг сур, шагайн асарт зохион байгуулна.
Өмнө нь 2017, 2019 онд наадмыг цэнгэлдэхэд зохион байгуулж байсан юм. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд болно. Мөн шагайн харвааны спорт энэ жилийн даншиг наадмын хөтөлбөрт шинээр багтсанаараа онцлогтой аж. “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг 2015 оноос сэргээн зохион байгуулж эхэлсэн бөгөөд жил бүрийн 8 дугаар сард болдог байсан билээ.
“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургаадугаар сард зохион байгуулна | ||
Үзсэн: 120 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.