
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун тэргүүтэй төлөөлөл БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам болон Хөдөө аж ахуйн худалдааны төвийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын хүрээнд ХХААХҮЯ-ны БТГ-ын дарга Ц.Болорчулуун хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнүүд болох мах, улаан буудай, эрдэнэ шишийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх түүнчлэн Монгол Улсад нэн шаардлагатай байгаа хүлэмжийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй байгуулах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.
Солонгосын талаас салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдтэй танилцаж цаашид хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг салбарын бодлоготой уялдуулан ажил хэрэг болгохоо илэрхийлснээс гадна газар тариалангийн бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад нийлүүлэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлэв.
Хамтын ажиллагааны боломжийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд БНСУ-ын талаас хөрөнгө оруулах, тууштай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж, дэмжиж ажиллахаа ХХААХҮЯ-наас илэрхийлжээ.
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.