
Засгийн газраас өргөн барьсан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн гол хэлэлцүүлэг хаврын чуулганд үргэлжилнэ.
Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлага, иргэд, олон нийтийн санал оролцоонд тулгуурлан тус төлөвлөгөөг боловсруулжээ.
Улаанбаатар хотыг 2040 он гэхэд “Амьдрах таатай орчин бүрдсэн хот байхаар тодорхойлж, тогтвортой хөгжилтэй, идэвхтэй, дасан зохицох чадвартай, цогц, хүртээмжтэй болон хэмнэлттэй хот болгон хөгжүүлэхээр тусгасан байна.
Энэ хүрээнд нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 24 мега төслийн хэрэгжих хугацаа, үр нөлөө, өртөг дэгийг эрэмбэлж, төслүүдийн харилцан уялдаа, ач холбогдол, төсөл хоорондын эерэг, сөрөг нөлөөллийг тооцон, нэгдсэн удирдлага, зохицуулалт, хяналттай хэрэгжүүлэхээр тусгажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ингэж ярилаа.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид энэ сарын 25 хүртэл дүүрэг, хороодод ажиллаж Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулж байна.
Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулж байна | ||
Үзсэн: 188 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.