Шууд Chart

Байгаль орчны салбарт олон улсын байгууллагын санхүүжилтээр 28 төсөл хөтөлбөрт хэрэгжиж байна

2025-02-24 10:43:14

Байгаль орчин, уур амьсгалын салбарт Даян дэлхийн байгаль орчны сан, Уур амьсгалын ногоон сан, Европын холбоо, Азийн хөгжлийн банк болон Солонгос, Герман, Япон улс зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр 28 төсөл хөтөлбөрт хэрэгжиж байна.

Нийт 180 гаруй сая америк долларын санхүүжилттэй эдгээр төсөл хөтөлбөрийн гуравны нэгийг тусгай хамгаалалттай газар нутагт, 20 гаруй хувийг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зарцуулж байгаа юм.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн яриаг сонсгоё.

Төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулахын тулд үр дүнд суурилсан тогтолцоо нэвтрүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээг сайжруулах, байгаль орчны салбарт санхүүжилтийг хуваарилахдаа цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, химийн хортой бодис зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг салбарын сайд хэллээ.


Байгаль орчны салбарт олон улсын байгууллагын санхүүжилтээр 28 төсөл хөтөлбөрт хэрэгжиж байна  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй