Шууд Chart

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв

2025-02-24 12:16:44

Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д авлигын гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байхад чиглэсэн Зөвлөмжийг хүргүүллээ.

Уг Зөвлөмжид авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болон эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар сүүлийн үеийн технологи ашиглаж урьдчилан мэдэгдэж байх, мөн зарим дүрэм, журмын заалтыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах зэрэг 10 заалтыг тусгажээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эрчим хүчний салбарын төрийн байгууллагуудад удирдамж, төлөвлөгөө, мөрдөгчийн мэдэгдэл, мэдээллийн дагуу ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 онд эрчим хүчний салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг тодорхой болгох, холбогдох мэдээллийг ил тод болгох, төлбөр хураамжтай холбоотой зарим дүрэм, журмыг хүчингүй болгох зэрэг асуудлаар Эрчим хүчний сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт албан зөвлөмжийг тус тус хүргүүлсэн.

Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, удаашралтай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн шалтгаан, нөхцөлийг арилган, төсөл, хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэх, төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн 3 заалт бүхий албан зөвлөмжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.  

Зөвшөөрлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг тодорхой болгох, холбогдох мэдээллийг ил тод болгох, мөн төлбөр хураамжтай холбоотой зарим дүрэм, журмыг хүчингүй болгох зэрэг асуудлаар Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 4 заалт бүхий албан зөвлөмжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.


“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй