Шууд Chart

Л.Гантөмөр: Импортыг зохицуулах бодлогод анхаарах шаардлагатай тулгарч байна

2025-02-24 13:40:21

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

2024 онд эдийн засгийн өсөлтийг 5.6 хувь байхаар төсөөлсөн ч оны эцсийн гүйцэтгэлээр 4.9 хувьтай гарч, нэрлэсэн дүнгээр 80 их наяд төгрөгт хүрчээ.

Өнөөдөр нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6890 доллар байна.

Эдийн засгийн гол ачааг үүрч байгаа уул уурхайн салбарын өсөлт 10.8 хувьтай гарчээ.

Цаашдаа эдийн засгийн өсөлтийг хангахын тулд алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч, энэ чиглэлд анхаарч ажиллаж байгааг мэдээллээ.

Эдийн засгийн өсөлт төлөвлөснөөс буурахад хөдөө аж ахуйн салбарын өсөлт 30 орчим хувиар буурсан нь нөлөөлсөн байна.

Түүнчлэн боловсруулах үйлдвэрлэл ахицгүй байсан, гурилын импортыг нээснээр дотоодын үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр буурсан ч эрчим хүчний салбарт өсөлт гарчээ.

Экспортын хувьд, хоёрдугаар сарын байдлаар 1.6 тэрбум америк доллар байна.

Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний биет хэмжээ 7 хувиар нэмэгдсэн ч үнэ нь 30 гаруй хувиар унажээ.

Үүнээс хамаарч экспорт төлөвлөснөөс 10 гаруй хувиар буурсан байна.

Харин импорт ихээхэн нэмэгдэж, энэ жил ч үргэлжлэх төлөвтэй байгааг хэллээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрийн яриаг сонсоно уу. 


Л.Гантөмөр: Импортыг зохицуулах бодлогод анхаарах шаардлагатай тулгарч байна  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй