
Сар шинийн баярын өдрүүдэд галын аюулгүй байдлаа хангах талаар НОБГ-аас мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гал түймэр, гамшиг ослын 6750 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 1205 нь үер устай холбоотой дуудлага байв. Дээрх дуудлагын 48.6 хувийг гэр хороололд гарсан гал түймэр 28.5 хувийг нийтийн орон сууцны барилга байгууламжид гарсан гал түймэр тус тус эзэлж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн статистик мэдээгээр объектын гал түймэрт 124 хүн амь насаа алдсан бөгөөд 72.6 хувь нь шөнийн цагаар 27.4 хувь нь өдрийн цагаар гал түймэрт өртөж амь нас нь эрстсэн байна. Иргэд ихэвчлэн шөнийн цагаар санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн амь нас эрсдэж байна. Гал түймрийн улмаас төрийн болон хувийн өмчид нийт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Сүүлийн дөрвөн жилд гал түймрийн улмаас төрийн болон хувийн өмчид нийт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Үүний 90 орчим хувь нь иргэдийн өмч хөрөнгөд гарсан гал түймэр. Мөн ой хээр болон шар өвсний гал түймрийн дуудлага хаврын улиралд нэмэгддэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ой хээрийн түймрийн тав шар өвсний гал түймрийн 406 дуудлага бүртгэгдсэн. Иймээс хаврын улиралд хуурайшилт ихэсдэг учраас ард иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй. Эдгээр асуудлыг бууруулахын тулд онцгой байдлын газар "Дөрвөн асуудал нэг шийдэл" аяныг зохион байгуулж ажиллаж байна.
Удахгүй уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Иймээс хөдөө орон нутагт явахдаа баталгаатай гүүр гармаар хэсгээр зорчих, орон гэрийнхээ галын аюулгүй байдлаа сайн хангаж явахыг анхааруулж байна. Мөн энэ долоо хоногоос цагаан сарын баярт бэлдэж, зарим айл ууц чанаж эхэлдэг. Улмаар цахилгааны ачаалал, галлагаа ихэсдэг тул гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй" гэв.
Д.Хадбаатар: Баярын өдрүүдэд галлагаа ихэсдэг тул гал түймрийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй | ||
Үзсэн: 111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.