
Энэ онд манай улс 80 гаруй сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 30 гаруй тэрбум америк долларт хүргэнэ.
Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 37 орчим их наяд төгрөгт хүргэхээр тооцож төсвөө баталсан.
Гэвч гадаад нөхцөл байдлаас шалтгаалж, нүүрсний үнэ унаад байна.
Хэдийгээр экспортод гаргах нүүрсний хэмжээ өссөн ч орлого буураад байна. Энэ нөхцөлд орлогоо ямар замаар нөхөж, зарлагыг хэрхэн яаж санхүүжүүлэх, төсөвт тодотгол хийх эсэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.
Энэ онд улсын төсвийн 31.7 хувийг уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлнэ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 11 их наяд 700 орчим тэрбум төгрөг болж байгаа юм.
Ц.Туваан: Төсвийн тодотголыг ярихад эрт байна | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.