Шууд Chart

Сэргээгдэх эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтүүд илүү үр ашигтай байх тооцоолол гарчээ

2025-02-24 14:50:21

Монгол Улс “Уур амьсгалын ногоон сан”-тай сүүлийн 10 жилд хамтран ажилласан төслүүддээ дүн шинжилгээ хийхэд цаашдаа сэргээгдэх эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтүүд илүү үр ашигтай байх тооцоолол гарчээ.

Бизнесийн болон Олон улсын байгууллагуудтай хамтарсан томоохон төслүүдээс дулаан алдагдлыг бууруулах, нарны эх үүсвэрээр цахилгаанаа шийдэх ажлуудын эерэг нөлөө илүү байгааг “Монгол Улс–Уур амьсгалын сан” хэлэлцүүлэгт оролцогчид илтгэлдээ дурдаж байна.

Иймд гадны ямар туслалцаа, төслүүдийг татаж болох талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр талуудын байр суурийг сонсож байгаа юм.

“Монгол Улс–Уур амьсгалын сан” хэлэлцүүлгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх н.Батхишигээс тодрууллаа. 


Сэргээгдэх эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтүүд илүү үр ашигтай байх тооцоолол гарчээ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй