
XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Сар шинийн баяр энэ долоо хоногт тохионо.
Монгол Улсын нийслэл, 21 аймаг, 330 сум болон дэлхий дахинаа тархан суугаа монголчууд үндэсний том баяруудаа тэр тусмаа Сар шинийн баяраа Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамт угтаж, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Монголын үндэсний олон нийтийн телевиз Сар шинийн баяраар үзэгч түмэндээ ямар нэвтрүүлэг, уран бүтээл хүргэх гэж байгааг МҮОНТ-ийн Ерөнхий продюсер Ч.Болормаагаас тодрууллаа.
Тэрбээр "МҮОНТ Сар шинийн баярт зориулан үндэсний агууламжтай 30 орчим нэвтрүүлэг, хөтөлбөрийг бэлтгэн үзэгч олонд хүргэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сар шинийн өдрүүдэд үзэгчдийн үздэг 21 аймгийн нийгэм соёлын онцлогийг илэрхийлсэн “Монгол түмний мэнд” нэвтрүүлэг, уралдаант цэнгээнт “Дөрвөн бэрх”, хөгжимт театруудын уран бүтээлчдийн оролцсон “Сувдан өргөө” нэвтрүүлэг, “Зүүдэлсэнгүй явлаа” теле зохиомж, “Зул алдар хаан” тууль зэрэг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэнэ.
Түүнчлэн, МҮОНТ-ийн уран бүтээлчид Дорноговь, Өмнөговь, Увс, Завхан зэрэг аймгаас Сар шинийн баярт зориулан нэвтрүүлэг бэлтгэн хүргэх гэж байна.
Мөн “Хичээлийн дараа”, “Хөгжилтэй үсгүүд”, “Монгол өв соёл” нэвтрүүлгийн хүрээнд Сар шинийн гоёл хурган дотортой дээл, битүүлэх ёс, Буурийн голын хос зогдорт, “Монгол түмний эрхэмлэх үнэт зүйл”, “Занабазар ба Цагаан сар” нийтлэл, нэвтрүүлэг “Чөрөөлгөн цагаан аялгуу” Алтай ятгын концерт, “Зул алдар хаан” тууль цуврал, “MNB LIVE MUSIC”, “Монгол түмний мэнд” зэрэг нэвтрүүлгээ үзэгч олондоо хүргэхээр зорьж байна" гэлээ.
МҮОНТ Сар шинийн баярт зориулан 30 орчим нэвтрүүлэг үзэгч олонд хүргэнэ | ||
Үзсэн: 333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.