Шууд Chart

Дархан-Уул аймаг улсын төсөвт 890 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ

2025-02-24 17:02:13

Дархан-Уул аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 68 төсөл арга хэмжээг 68.2 тэрбум төгрөгөөр хийсэн байна.

Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, тэдний санаачилгад түшиглэн, орон нутгийн төсөв болох 65.8 тэрбум төгрөгөөр 220 гаруй ажил хийж амжуулсан байна.

Эдгээрийн дийлэнхийг шинэ орон сууц барих, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах, сургууль, цэцэрлэгийн гадаа тохижилт, ногоон байгууламж, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх эрүүл мэнд, спортын орчин бүрдүүлэх зэрэгт чиглэжээ.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Янжмаа ярилаа.

Дархан-Уул аймаг улсын төсөвт 890 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол энэ онд үүнийг ахиулах зорилт тавьсан гэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Янжмаа онцолсон юм.


Дархан-Уул аймаг улсын төсөвт 890 гаруй сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ   
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй